Friday, October 29, 2010

Нэг тийм мэдрэмж...

...Ээж болох талаар огт төсөөлөөгүй, ойрын 5 жилийн төлөвлөгөөнд энэ талаар огт тусгагдаагүй...тэгээд ч хүүхдээс илүү муурын зулзага, гөлөг илүү хөөрхөн санагддаг надад гэнэтхэн л нэг өдөр хүрээд ирсэн...Сонголт хийх хэрэг тулгарав, хэцүү сонголт байсан, олон жил хүсч төлөвлөсөн зүйлээ юу эсвэл...?
Сонголт хийхийн тулд олон л юм болсон...Бодсон, шийдэж ядсан, энд тэндээс ятгалт, тэгээд эцэст нь...
Хамгийн түрүүнд цөөн хэдэн дотны хүмүүстээ дуулгав, үнэндээ энэ талаар олон хүн мэдээсэй ч гэж хүсээгүй.Найзууд гайхацгаав, санаанд ороогүй хүн нь хамгийн түрүүнд ээж болж байна гээд бөөн шуугиан...Би өөрөө хүртэл итгэж чадахгүй байсым чинь тэд нар ч аргагүй биз...
Өдөр хоногууд өнгөрсөөр, би өөрийгөө, үзэл бодлоо өөрчлөх хэрэг гарсан, үнэндээ одоо болтол бэлэн эсэхдээ эргэлзэж л байна, гэхдээ нэгэнт шийдсэн болохоор аль болох хичээж байгаа...
Би сайн ээж болохоор хичээж байгаа, бага багаар бээбийд хайртай болж байх шиг байна, хөдөлхөөр хөөрхөн санагдаад...Хурдан л харах юмсан гэж мэндлэх өдрийг нь хүлээгээд...
...Бас бага зэргийн айдас, асар их хариуцлага мэдрэгдээд...
Зазазазаза, хамгийн гол нь өөдрөг байхаар, өөрийгөө өөрчилхөөр шийдсэн, тэгэхээр янз бүрийн элдэв балай юм бичихгүй ээ...

No comments:

Post a Comment