Friday, October 29, 2010

Нэг тийм мэдрэмж...

...Ээж болох талаар огт төсөөлөөгүй, ойрын 5 жилийн төлөвлөгөөнд энэ талаар огт тусгагдаагүй...тэгээд ч хүүхдээс илүү муурын зулзага, гөлөг илүү хөөрхөн санагддаг надад гэнэтхэн л нэг өдөр хүрээд ирсэн...Сонголт хийх хэрэг тулгарав, хэцүү сонголт байсан, олон жил хүсч төлөвлөсөн зүйлээ юу эсвэл...?
Сонголт хийхийн тулд олон л юм болсон...Бодсон, шийдэж ядсан, энд тэндээс ятгалт, тэгээд эцэст нь...
Хамгийн түрүүнд цөөн хэдэн дотны хүмүүстээ дуулгав, үнэндээ энэ талаар олон хүн мэдээсэй ч гэж хүсээгүй.Найзууд гайхацгаав, санаанд ороогүй хүн нь хамгийн түрүүнд ээж болж байна гээд бөөн шуугиан...Би өөрөө хүртэл итгэж чадахгүй байсым чинь тэд нар ч аргагүй биз...
Өдөр хоногууд өнгөрсөөр, би өөрийгөө, үзэл бодлоо өөрчлөх хэрэг гарсан, үнэндээ одоо болтол бэлэн эсэхдээ эргэлзэж л байна, гэхдээ нэгэнт шийдсэн болохоор аль болох хичээж байгаа...
Би сайн ээж болохоор хичээж байгаа, бага багаар бээбийд хайртай болж байх шиг байна, хөдөлхөөр хөөрхөн санагдаад...Хурдан л харах юмсан гэж мэндлэх өдрийг нь хүлээгээд...
...Бас бага зэргийн айдас, асар их хариуцлага мэдрэгдээд...
Зазазазаза, хамгийн гол нь өөдрөг байхаар, өөрийгөө өөрчилхөөр шийдсэн, тэгэхээр янз бүрийн элдэв балай юм бичихгүй ээ...

Thursday, October 28, 2010

Ирээгүй байгаа охиндоо


Одоо надад хэрэгтэй цацарсан ганцхан гэрэл
Одноос ч юм уу салхинаас ирэх охин минь
Чамайг би төсөөлөн бодохоор ,гурван жил
Чагнах гэж хүлээсэн хөгжмөө сонсном

Зүйрлэн хэлэхийн аргагүй тийм ялдам аялгуу
Зүрхний гүнд аяархан түгээд
Яг над шиг царай муутай ч бүхнээс энхрий
Ялдамхан нэгэн ирж буйг сануулна

Тэгээд л би цонх түшин, нүдээ анин зогсоод
Тэврүүлж л унтдаг эрх нэгнийг зүүдлэнэ
Хэвлий дээрээ гараа тавиад чагнахад
Хэн нэгний, ээж ээ гэж дуудах сонсогдоно
Л.Ө

Эхлэл





Үе үе өөрийн бодол, гадны нөлөөлөл зэрэг олон янзын л шалтгаанаас болж сэтгэл санаагаар унаж, гутарч, үүнээсээ болж таагүй , тавгүй байгаа учраас өөрийгөө сэргээж, зөвхөн гэгээлэг өөдрөг зүйлс бичиж тэмдэглэж байхаар өөртөө болон гэдсэнд байгаа маамуудаа зориулаад ийм нэгэн блогийг нээхээр гэнэт шийдэв.
Тайван, бас эрүүл байж олон юм бодохгүйгээр маамуугаа хүлээнээ...