Thursday, October 28, 2010

Ирээгүй байгаа охиндоо


Одоо надад хэрэгтэй цацарсан ганцхан гэрэл
Одноос ч юм уу салхинаас ирэх охин минь
Чамайг би төсөөлөн бодохоор ,гурван жил
Чагнах гэж хүлээсэн хөгжмөө сонсном

Зүйрлэн хэлэхийн аргагүй тийм ялдам аялгуу
Зүрхний гүнд аяархан түгээд
Яг над шиг царай муутай ч бүхнээс энхрий
Ялдамхан нэгэн ирж буйг сануулна

Тэгээд л би цонх түшин, нүдээ анин зогсоод
Тэврүүлж л унтдаг эрх нэгнийг зүүдлэнэ
Хэвлий дээрээ гараа тавиад чагнахад
Хэн нэгний, ээж ээ гэж дуудах сонсогдоно
Л.Ө

No comments:

Post a Comment