Monday, November 15, 2010

Тий тий тий

Гадаа хүйтрээд, дулаан зузаан хувцаслах шаардлагатай болоод, тэгээд чихэлдэж янцаглаад, ...Ойрдоо маамуу байнга тонгочоод байхаар нь эмчээс асуусан чинь хүчилтөрөгч дутагдаж байгаагийн шинж гэсэн, би мангар залхуу , үнэндээ дасгал хийхгүй байгаа, хий л дээ, тэхүү...бас дээрээс нь утаанбаатар хотод амьдарч байдаг, тэр хүчилтөрөгчийн коктейлийг нь олж ууя байз...
Гэдэс томроод дээгүүрээ таардаг өмд гэж байхгүй боллоо, угийн юбка, даашинз огт өмсдөггүй хүн одоо тэгээд өмсөхөөс өөр аргагүй болж бх шиг байна, аан нэг хөөрхөн мөрөвчтэй карлсоны өмдтэй болсон, гэхдээ одоохондоо жаахан томдож байна лээ, сарын дараа таарах бх...Бас нэг ягаан халад...Өнгөрсөн жил хүн эргэх гээд нэгдүгээр төрх ороход хэвтэж байсан бараг бүх хүүхнүүд ягаан халадтай байхыг нь хараад шоолж байсан хүн одоо өөрөө тэдний нэг болохнээ гэж...
Жирэмсэн хүний сэтгэл санаа яахын аргагүй хувьсамтгай, эмзэг, мэдрэг болдгийн байнаа, өөрийн мэдэлгүй...Би л гэхэд огт уйлдаггүй хүн байсан чинь одоо бол асар уйланхай гар болцон ч байх шиг, нүдээ бүлцийтэл уйлна...янз бүрийн юм ургуулж бодоол уйлаад бна...дээр нэг шөнө зогсож чадахгүй уйлаад бээбийг аймар сандраасан, хаха, анх удаа хажууд нь уйлсан нь тэр, хөөрхий амьтан яахаа мэдэхгүй сонин байдалд орсон хэхэ...

3 comments: